
“Wal-Mart” сүлжээ дэлгүүрийн Хятад дахь салбарт хуурамч илжигний мах зарж байсан хэрэг илэрчээ. Дэлгүүрт мэргэжлийн байгууллага шалгалт явуулахад өөр амьтны ДНК илэрсэн байна. Хятадын зарим мужид илжигний мах нь хамгийн алдартай зууш тул эрэлт ихтэй бүтээгдэхүүнд тооцогддог аж. Тус улсад хямд мах нийлүүлэх зорилгоор жилд 2,4 сая амьтныг нядалдаг байна. Өнгөрсөн онд Хятадад хархны махыг хонины махтай нийлүүлэн зарж байсан хэрэг гарсан юм. Ийм маягаар хоол хүнсээр залилан хийх нь дан ганц Хятадад бус дэлхийн бусад улс оронд гарах болжээ. Дэлхий даяар жилд 10-15 тэрбум долларыг хуурамч хүнснээс олдог гэсэн судалгааг мэргэжилтнүүд гаргасан байдаг. Тэр ч бүү хэл бидний хэрэглэж буй хүнсний 10 хувь нь хуурамч гэсэн судалгаа бий.