
“Delta Air Lines” агаарын тээврийн компанийн АНУ-ын Орланда мужаас Атланта руу нисч явсан онгоцны далавч гэмтжээ. Гэхдээ азаар онгоцыг амжилттай газардуулсан байна. 2412 дугаартай нислэг үйлдэж явсан Боинг 757 онгоцонд 179 хүн зорчиж явсаны зургаа нь нисэх багийн гишүүн байсан ажээ. Далавч эвдэрсэн ч онгоцны нисэх чадвар болон үйл ажиллагаанд доголдол үүсгээгүй нь гайхалтай тохиолдол юм. Одоогоор мөрдөгчид ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.