
Сураггүй алга болсон Малайзын онгоцны нисэгч холбоо тасрахаасаа өмнө “Бүх зүйл зүгээр, сайхан амраарай” хэмээн тайван хоолойгоор хэлжээ. Ингэж хэлэхэд онгоц Малайзын хяналтын бүсээс гарч, Вьетнам руу орж явсан гэнэ. Онгоцны жолооч алга болохоосоо өмнө ийм тайван өнгө аястай байсан нь хэн нэгний сүрдүүлэгт автаж, барьцаалагдсан байх магадлалтайг гэрчилж байна хэмээн шинжээчид таамаглажээ. Онгоцны нисэгч Захариег террорист байгууллагуудтай холбоотой хэмээн сэжиглэж байгаа ч ямар нэгэн мэдээлэл олдоогүй байна. Тэрээр онгоцонд 18 мянган цаг ниссэн туршлагатай нисэгч ажээ. Ес хоног тасралтгүй хайж байгаа энэхүү онгоц хөөрсөнөөсөө хойш 7 цаг тасралтгүй нисч байсан юм.