Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хогны уутаар хогийг шийдэхгүй

2014-3-18
0
ЖИРГЭХ
Энэ жил хогны ногоон уутанд 4.5 тэрбум төгрөг зарцуулах шийдвэрийг нийслэлийн удирдлагууд гаргажээ. Өмнөх жил хогны уутанд хэтэрхий их мөнгө гарлагдсан гэх шүүмжлэлийг хүртсэн нийслэлийнхэн энэ жил ч мөн эсэргүүцлийг хүлээж авахгүй бололтой.
    бат-үүл.Энэ жил хогны ногоон уутанд 4.5 тэрбум төгрөг зарцуулах шийдвэрийг нийслэлийн удирдлагууд гаргажээ. Өмнөх жил хогны уутанд хэтэрхий их мөнгө гарлагдсан гэх шүүмжлэлийг хүртсэн нийслэлийнхэн энэ жил ч мөн эсэргүүцлийг хүлээж авахгүй бололтой. Тэр бүү хэл уутанд зарцуулах мөнгөө улам нэмж 4.5 тэрбум төгрөг болгосон нь энэ аж.

Өмнөх жил 317 мянга 131 өрхөд 33,3 сая ширхэг хогны уут үйлдвэрлэхэд 3,1 тэрбум төгрөг зарцуулсан. Тэгвэл энэ онд  335 мянган өрхөд 2014 оны дөрөвдүгээр сараас он дуустал буюу есхөн сарын хугацаанд тараах уутанд 4,5 тэрбум төгрөг зарцуулахаар болсонд иргэд ихээхэн бухимдаж байна.

Тэдний бухимдаж буй учир шалтгаан нь ердөө л хог хаягдалтай буруу тэмцэж, төсвийн мөнгийг хий дэмий гарлагдаж байгаад оршино. Мэдээж хогтой тэмцэх нь зөв зүйтэй ажил ч арга нь буруу байна гэдэгт бүх асуудал байгаа юм. Ер нь хогны уут тараах ажил бол хогтой тэмцэх шалгарсан арга биш. Бас хоёрдахь арга ч биш юм. Энэ бол хорь дахь магадгүй түүнээс цаадах арга.

Үнэхээр хогтой тэмцэх гээд байгаа бол 7.5 тэрбумыг хогны уутанд гарлагдаж байхын оронд байрнуудын гаднах пункерүүдийнхээ тоог нэмчих. Өнөөдөр шинээр ашиглалтад орж буй байрууд бүгд гаднаа хогны пункергүй л байгаа шүү дээ. Тэртээ, тэргүй нийслэлийн айл өрхүүд өмнө нь өөрсдөө гялгар уут худалдаж аваад хогоо хаяж болоод л байсан. Цаашид ч 100 төгрөгийн үнэтэй шар, цагаан, бас зориулалтын хар уутанд хогоо хийгээд байж болно. Ийм байтал заавал 7.5 тэрбумаар хогны уут үйлдвэрлэж, тараах хэрэг байсан ч юм уу, үгүй ч юм уу. Түүний оронд хогийн савны тоог нэмж, хог ачдаг машинаа ядаж л долоо хоног бүр ажилдаа гарах шатахуунаар нь хангачих хэрэгтэй бус уу.

Эдийн засаг хүндрэлтэй, элгэрээ мөлхөхдөө тулчихаад байхад олон арван цэцэрлэг, сургууль, эмнэлэг барих мөнгөөр хогны уут үйлдвэрлэж байдаг нь хэр цагаа олсон ажил вэ. Ядаж л хог ангилаад боловсруулах үйлдвэр барьж болно шүү дээ. Хог ангилж дахин боловсруулах үйлдвэр барихад нийтдээ 10 гаруй тэрбум төгрөг зарцуулна гэсэн судалгаа байдаг аж. Гэтэл бид тэр мөнгөөр уут үйлдвэрлээд хаяж байна. Уут бол тараагаад л дуусна. Дахиад л гаднаас түүхий эдийг нь бөөн мөнгөөр авчирч ахин тараагаад л дуусна. Тэгэхээр уут бол цацаад дуусах эд юм. Энэ хэрээр маш их мөнгийг зүгээр л хог болгоод хаяна байна гэсэн үг. Түүний оронд хогийг дахин боловсруулах үйлдвэр барьчихвал үндсэн асуудал маань шийдэгдээд явчих юм. Хогоо ойр, ойрхон ачдаг мөн хогийн саваа сайн бэлддэг бол хог үйлдвэртээ очоод ангилагдаад дахин бүтээгдэхүүн болох нь болоод устгагдах нь устгагдаад явна.

Төр засаг зохицуулалтын ажлыг хийж чадахгүй байж хогны уут тарааж байгаа нь хүмүүсийг бэлэнчлэх сэтгэлгээнд сургахаас гадна төсвийн олон тэрбум төгрөгийг хий, дэмий салхинд хийсгэж байгаа юм. Сүүлийн үед ногоон уут өөрөө хог болж байна гэх шүүмж их явж байгаа. Мэдээж хогийн цэг дээр очоод хаягдаж буй учир хог л болно. Харин түүнийг дахин боловсруулах технологи нь манайд алга. Тийм учраас л ногоон уутанд зарцуулах мөнгөөрөө хог боловсруулах үйлдвэртэй болъё гээд байгаа юм.

Ер нь манайхаас өөр оронд хогийг хог гэж үздэггүй аж. Харин ч өмч гэж үздэг байна. Мөн хогийг  нийтийн өмнөөс нэг компани өмчилдөг жишээ ч бас байна. Гадны орнуудад айл өрх нь өөрсдөө хог хийх зориулалтын хар уутаа худалдаж авдаг. Түүндээ хогоо хийгээд функерт байрлуулдаг. Харин хогны машин нь ойр, ойрхон ирж ачдаг гэнэ. Үүний дараа хогийг үйлдвэрт аваачаад ангилан ялгадаг. Тэндээс дахин боловсруулах боломжтойг нь боловсруулж бүтээгдэхүүн хийж зах зээлд нийлүүлдэг аж. Жишээ нь гялгар уутыг дахин боловсруулаад уут болгодог. Мөн сандал, хайс, хашаа зэргийг хийдэг аж. Цаасыг ч мөн дахин боловсруулж хэрэглээнд гаргадаг байна. Арабын нэгдсэн Эмират улс л гэхэд хогоо хоргүй болгоод гайхалтай тохижсон орчин үеийн хиймэл арал бүтээн босгожээ.  Энэ мэт хогийг дахин боловсруулдаг арга технологи,  олон байхад манайх олон тэрбумаар хогны уут үйлдвэрлэж, түүнийгээ хог болгон хаяж байна.

Хотын Ерөнхий менежер Б.Бадрал “Бид ногоон уутыг дахин боловсруулаад хогны уут болгож байгаа” гэв. Үнэхээр тэгэж  байгаа юм бол хогны уутны мөнгийг нэмж 4.5 тэрбум төгрөг болгох ямар шалтгаан байна вэ? Мөн хотын дарга Э.Бат-Үүл  “Хогны уутыг цаашид үргэлжлүүлэн үйлдвэрлэнэ. Хог ил задгай хаягдаад байгаагийн гол учир нь уут байхгүйгээс болсон. Тэгэхээр хогийг цэгцлэхийн тулд хогны уутыг үйлдвэрлэх ёстой. Дэлхийн бусад орнуудад ч ийм байдаг” гэлээ.

 Дэлхийн бусад орны жишгийг дагах гээд байгаа бол үндсэн асуудлаа зөв шийдэх ёстой бус уу.

Хэсэг жиргээч залуус хогны уутанд 4.5 тэрбум төгрөг төсөвлөж байгааг эсэргүүцэж “Үнэгүй тарааж буй хогны уутны мөнгөөр хүүхдийн эмнэлэг баръя” гэсэн санаачилга гаргасан билээ. Жиргээч залуусын хэлж буйгаар нэг айл өрх сард хогны уутанд зориулж 2600-3000 төгрөг өгдөг. Үүнээс 90 төгрөгийг хуримтлуулж хүүхдийн эмнэлэг барих бүрэн боломжтой гэж байгаа юм. Тус санаачилга ч өнгөрсөн өдрүүдэд хүрээгээ тэлж олон хүний дэмжлэгийг авчээ. Харин үүнийг хотын удирдлагууд дэмжихгүй гэдгээ битүү утгаар хэлж байна лээ. Уг нь 7.5 тэрбум төгрөгөөр хог боловсруулах үйлдвэр биш юм гэхэд эмнэлэг барьчихвал хүнээ дийлэхээ больсон нийслэлийн эмнэлэгүүдийн ачаанаас хөнгөлөх байсан болов уу. Мэдээж эмнэлэг барихын ашиг тусыг энд нэрлээд барашгүй билээ.

Ямартай ч нийслэлчүүд хүссэн, хүсээгүй хагас тунгалаг материалаар хийгдсэн, ногоон өнгөтэй, 15 килограммын даацтай  сэнжтэй ба сэнжгүй гэсэн 65х40 хэмжээтэй хоёр төрөл, дөрвөн багц уутнаас сонголтоо хийж хогоо хаяхаас өөр сонголтгүй болж байна. Бас энэ уутанд хогоо хийхгүй бол торгох зэрэг арга хэмжээ гэсэн журамтай шүү дээ.
Т.Энхэлээ
0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (21)

  • хогоо нэмээд байх юм (112.72.13.44)
    наад ногоон уутаа хөрсөнд хэдэн жил болж ямар хор үүсгэж болохыг хэн ямар байгуулга судалсан вэ? наад мөнгөөрөө хог ялгах ,хагас ч болов боловсруулах үйлдвэр барьж хогийн цэг дээр ажилладаг хүмүүсээ оронтой болгооч ,улам их хөрөнгө зараад уутны хогийг ихэсгээд байх юм ,хотынхны цаашлаад улс орны эсрэг хөрөнгө зараад суух юм
    2014 оны 03 сарын 20 | Хариулах
  • ene zov_ humuusyg orovdov (103.11.194.34)
    Hogny uut bol mash zuv zuil, bid l hereglej chadahgui soyoljihgui, zalhuu archaagui bgaa uchiraas ingej muuhai haragdaad baigaa yum, une urtugunduu bish, tegeed ch ene chin hogny asuudlyg shiideh zovhon neg l arga ni shde! mongolchuud min iim saihan sanaachlgyg demjdeggui yum gehed yadaj duugui heregleed zanshchih_hogoo zadgai hayadag hun buhend ene hamatai, durakuud odooch ene uutyg ashiglahgui hogoo hotoor neg tsatsaad baigaa biz dee
    2014 оны 03 сарын 19 | Хариулах
  • ene zov_ humuusyg orovdov (103.11.194.34)
    Hogny uut bol mash zuv zuil, bid l hereglej chadahgui soyoljihgui, zalhuu archaagui bgaa uchiraas ingej muuhai haragdaad baigaa yum, une urtugunduu bish, tegeed ch ene chin hogny asuudlyg shiideh zovhon neg l arga ni shde! mongolchuud min iim saihan sanaachlgyg demjdeggui yum gehed yadaj duugui heregleed zanshchih_hogoo zadgai hayadag hun buhend ene hamatai, durakuud odooch ene uutyg ashiglahgui hogoo hotoor neg tsatsaad baigaa biz dee
    2014 оны 03 сарын 19 | Хариулах
  • ene zov_ humuusyg orovdov (103.11.194.34)
    Hogny uut bol mash zuv zuil, bid l hereglej chadahgui soyoljihgui, zalhuu archaagui bgaa uchiraas ingej muuhai haragdaad baigaa yum, une urtugunduu bish, tegeed ch ene chin hogny asuudlyg shiideh zovhon neg l arga ni shde! mongolchuud min iim saihan sanaachlgyg demjdeggui yum gehed yadaj duugui heregleed zanshchih
    2014 оны 03 сарын 19 | Хариулах
  • zorig (182.160.1.100)
    hunii tolgoigoor bish ooriinhoo tolgoigoor hii.uneheer chamaig naad humuus chine mori unasan tolgoigui hun bolgochihloo.............................
    2014 оны 03 сарын 19 | Хариулах
  • zochin (182.160.1.100)
    Batuulee chi hiij bgaa ajilaa neg ergeed haraach chinii hiij bgaa ajil chine er ni hend zoriulj hiij yam be.arai ch dee.huugiinhee kompanid yu hereg bolood bna esvsl hen saad bolood bna ene bugdiig guiceeh gej hachin ajil hiihee bolioch AN-iin ner hundiig unagaaj guiclee.Uls oron yu bolood bgaag oilgohgui bgaa yam uu.Barilga baichin barij bgaa kompaniudiig chahaj hereggui olon tuchaal chiidver gargaj hunii hiij bgaa ajild yaj saad totgor boloh ve gej bodohiin orond neg oligtoihon yam hiichheech gej guiya.Hiisen ajil bolgon chine hunii ***** idsen zuil boloh yamaa.Tusgsi zovchoorliig toog ne coolno geed baahan teneg yamnuudad olgoson ter unelgee hiilge.Ulaan chugam tatuulah geed busdiin ajiliig bulaaj hereggui oron too nemj barilgiin salbariig elgeer ne hevtuul.bugdiig ne ard tumnii ner barij hudlaa ajil hiisen bolj daramtlaad baihaa odoo bolimoor yamaa.Dooroo ajillaj bgaa ajiltniihaa uged orjdemii yam hiidgee bolimoor yam.Ecest ne ner tor ch ugui bolloo.OOroo yavj haraad ooriinhoo tolgoigoor hiij chadahgui bgaa yumu uu.TER hognii uut chine uneheer teneg mongonii garz shuu.........hairan 4.5terbum Badral ih bayajih baih.
    2014 оны 03 сарын 19 | Хариулах
  • зочин (182.160.44.61)
    Батүүлээр дамжин АН -н нэр хүндийг унагаж байгаа ажилийн нэг нь энэ хогны уут гэдгийг захын хүүхэд мэдээд байхад Батүүл гүрийтэл зөрүүдэлээд байхыг нь хархад энэ ХОГЫН УУТ батүүлд бүхнээс илүү амин эрдэнэ бололтой.
    2014 оны 03 сарын 18 | Хариулах
  • 123369 (103.26.194.12)
    захаас ногоо авахад үнэгүй уут өгдөг,тэрэнд хогоо хийдэг болохоор манайд ногоон уут хэрэггүй.Батүүл дарга үүнд анхаарлаа хандуулаач. Бас 1 хог нэмэх юм энэ мөнгөөрөө хогны үйлдвэр бариач. АН намыг дэмждэг, гэхдээ ногоон уутаар бизнес хийхээ болиоч гэж хэлье, санал асуулга аваач
    2014 оны 03 сарын 18 | Хариулах
  • ah lam (202.21.106.101)
    batuul ch beluu uilij beluu.ene nus odoo boliojee ard tumen bas teneg bish shuu.
    2014 оны 03 сарын 18 | Хариулах
  • amaraa (103.10.23.130)
    Tanaid honii nevtruulegt orj bsn taliigch tunglag gej huuhnii helsen neg mundag ug bdgiin ymarch yduu hund baraanii savangiin mung olddogl bhgui yu gej batuul dargaa bi taniig shudrag hun gej boddog bsiin hudlaa bje ymarch yduu aild hogoo hiih uut olddogiin za huuhduud surguuli tsetsetleg emneleg heregtei bna
    2014 оны 03 сарын 18 | Хариулах
  • иргэн (180.235.187.134)
    Бат үүлээ наад новшийн ногоон уутаа өг зөг рүүгээ чих, ард түмэнд эмнэлэг,сургууль цэцэрлэг хэрэгтэй байна,
    2014 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.179.20.222)
    Манайх лав дэлгүүрээс юм авахдаа авсан уутнуудаа хадгалаад түүндээ хогоод хийгээд хаядаг. Энэ ногоон уут манайд хэрэггүй.Энэ лав хэн нэгэн даргын бизнес байх. Энэ ногоон уутанд зарцуулах мөнгөөрөө эмнэлэг барихыг 2 гараа өргөн дэмжиж байна.
    2014 оны 03 сарын 18 | Хариулах
  • зочин (103.26.194.11)
    Хотод ажил хийгдэж байна Харин Батүүл дарга энэ хогны уутан дээр анхаармаар байна.Энэ бол илүү зардал энэ мөнгөөрөө тэр хогийн үйлдвэрээ хурдан баримаар байна.Дэлгүүрээс хүнсний зүйлээ авна гялгар уут байнга л байна мөн дэлгүүрт хогийн уут янз бүрээр л байна тиймээс энэ уутаа болсон дээр байхаа иргэдэд үнэгүй очиж байгаа болов ч цаана маш их мөнгө үр ашиггүй зарцуулагдаж байна
    2014 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.9.90.135)
    manaih hogoo nuursniihee shuudaind hiigeed l hayadag bidend hognii uut hereggui emneleg ni heregtei shuu dee
    2014 оны 03 сарын 18 | Хариулах
  • Zochin (202.70.45.248)
    Барилга байшин барих, бариулах үгүйг ард түмэн оршин суугч мэдэх юм бол ХОТЫН удирдлага гэж байх хэрэг бна уу!!! Тусгай зөвшөөрлийн тоог бууруулах талаар ЗГ их ажил хийж бна, үүнийг хотын удирдлагууд тоохгүй надад хэн юу хэлэх вэ гэж биеэ тоож, тусгай гэх зөвшөөрлийн тоог нэмж бна. УБ хот хөгжихөд улам хүнд сурталтай болж бна. Тусгай зөвшөөрөл гэгчийг нэмж бна. Байгаль орчны үнэлгээ хийлгэ гэж барилгын компаниудыг шахаж дарамталж бна. Барилгын компаниудыг дэмжихийн оронд ЗОГСООНО, НУРААНА, ХУРААНА гэдэг л болж, энэ ямар нийгэм бэ? ….
    2014 оны 03 сарын 18 | Хариулах
  • Хөдөөнөөс (202.179.7.50)
    Хотын хогны уут хөдөөгийнхний авдараар дүүрлээ. Хүсний зүйл хийх хадгалахад хэр зохицох юм болдоо. Аргал түүх, ноос ноолуур хийхэд урагдаад л... Харин мах хийж хөлдөөхөд боломжийн юм. Хотоос ах дүүс боодол, боодолоор нь явуулж байна. Хайран мөнгө. Хэтэрч байна. Болиочээ Өдрийн хоолоо дөнгөж чадахгүй шахам биднээс ХАОАТ гээд цалингийн 1 %-ийг /арван хувийг/ авчихдаг. Ингэж хэрэггүй үрэх юм бол биднээс битгий татвар аваач Гуйя... төр засаг минь өршөө битгий аваач Би нэг хайрцаг шүдэнз ч гэсэн авмаар байна даа Зовлон ойлгооч төрөө.....
    2014 оны 03 сарын 18 | Хариулах
  • ЗОЧИН (202.21.106.104)
    ИРГЭДЭЭСЭЭ АСУУНА ГЭЭД БАИСАН ЭСЭРГҮҮЦЭЭД БАИХАД ЗҮТГҮҮЛЭЭД ИЧИХЭЭ БОЛЬСОН ҮҮЛҮҮ ЧИИИИИИИИИ
    2014 оны 03 сарын 18 | Хариулах
  • ngf (202.21.106.106)
    ХОТЫН ХӨГЖИЛИИН ТӨЛӨӨ ТОЛГОИГОО АЖИЛУУЛАХ СЭТГЭЛ БАИХГҮИ НОВШНУУД ЮМАА МӨНГӨ УГААХДАА ИЧЭХГҮИ ЧИЧРЭХ ЮМАА
    2014 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.11.192.34)
    Хүмүүс дэлгүүрээс юм худалдан авсан хайрцаг, сав, уутандаа хогоо хийгээд болоод л байсан биз дээ. Энэ бол бас л нэг мөнгө угаах арга. Ингэснээс байр, гудамж болгонд барууных шиг хогоо ангилан хаядаг хогийн сав тавиад СӨХ, байр, хорооны ажилтнуудын хяналтыг сайжруулаад урамшуулал өгвөл болмоор юм. Тэгээд хог боловсруулдаг үйлдвэртэй болох цаг хэдийн болсон. Үүнд мөнгөө зарцуулаач ээ. Мөн дэлгүүрт хэн нэгэн иргэний жижиг бизнес гялгар уутнууд байж л байдаг биз дээ. Өөрсдөө ардчилал зах зээл ярьчихаад дандаа иргэдийн бизнесийг хааж хавчих фашист маягийн бодлого явуулах юм. Үзэл бодол, үйл ажиллагаа нь 180 хэм өөр юм аа.
    2014 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (49.0.156.42)
    АН-ынхан юу болоод байнаа нүүрсний уут, хргны уут ,ухаалааг төр уут гээд л шоуддаг болчихлоо
    2014 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.9.90.135)
    Хүнийг муулахын тулд муулна гэдэг муухай юм. Бадархаа
    2014 оны 03 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    9 цаг 20 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    9 цаг 45 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    9 цаг 47 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    10 цаг 50 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    11 цаг 28 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    11 цаг 44 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    12 цаг 5 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    12 цаг 8 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    13 цаг 9 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    13 цаг 19 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    14 цаг 13 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    14 цаг 16 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    14 цаг 33 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    15 цаг 17 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    16 цаг 4 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    16 цаг 19 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    17 цаг 0 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    17 цаг 24 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    17 цаг 27 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    17 цаг 33 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК