
Сара Бак хатагтай Малайзын онгоцонд суугаад одоо болтол эргэж ирээгүй нөхрөө амьд гэдэгт итгэлтэй байгаа тул цүнхэндээ хувцсыг нь баглан хүлээж байна. Түүний нөхөр 51 настай Филл Вүд нь бохир хувцастай явах дургүй учраас ийнхүү бэлтгэж байгаа гэнэ. Нөхрөө хүлээж цөхөрсөн тэрээр нэгэн удган дээр очиж, сүнсийг нь дуудуулсан байна. Ингээд Филлийг амьдаар барахгүй, хаа нэгэн газар хоргодож байгаа гэж үзжээ. Тиймээс ч онгоцыг хэн нэгэн барьцаалсан гэж Сара найдаж байна. Филл, Сара нар Куала Лампурт шинэ ажилд орохоор төлөвлөж байтал ийм харамсалтай хэрэг гарчээ. Онгоц алга болсон тухай мэдээ ирэхээс өмнө Сара бүсгүйн бие эвгүйрч байсан гэнэ.