Ор сураггүй алга болсон Малайзын онгоцны зорчигчдын төлөө Камбожийн иргэд зул өргөжээ. Энд Буддын шашны лам нар цугларан зорчигчдын амь насыг даатгах болжээ. Онгоцны эрлийн багийнхны хүчин чадлыг нэмэгдүүлж, Энэтхэгийн далайд хүртэл хайж үзсэн ч өнөөг хүртэл баттай мэдээлэл олдоогүй юм. Ийм үед дэлхийн өнцөг булан бүрт шашинд найдан залбирал үйлдсээр байна.







