
АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотод 4,4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Азаар хохирол учраагүй ч томоохон сануулга боллоо гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна. Хотын оршин суугчид гэртээ унтаж байх хооронд ор нь чичирч байсан гэнэ. Энэ нь сүүлийн 20 жилд болсон хамгийн хүчтэй газар хөдлөлт юм. 1994 онд Лос Анжелест 6,7 магнитудын хүчтэй газар хөдөлж, 67 хүн амиа алдаж байжээ.