
Малайзын агаарын тээврийн онгоц алга болоод 10 хонож байгаа энэ үед эрлийг Хятадын нутаг дэвсгэрт үргэлжлүүлэхээр болжээ. Одоогоор Казакстан, Туркменстаны хилээс Тайландын хойд хэсэг хүртэл, Индонезиос Энэтхэгийн далай хүртэл хайгуул явуулаад байгаа юм. Хайгуулын багийнхан онгоц холбоо тасрахаас өмнөх байрлалаасаа хол ниссэн гэсэн дүгнэлтэнд хүрсэн юм. Онгоцыг хайх ажиллагаанд 26 орон оролцож байна. Малайзын эрх баригчид онгоцны хяналтын системийг нь санаатайгаар тасалсаны дараа Малаккагийн хойгоос холдсон гэсэн дүгнэлтэнд хүрсэн аж.