Өт, хорхой ирээдүйд хүн төрөлхтнийг өлсгөлөнгөөс аврах нь тодорхой болоод байгаа билээ. Тэгвэл Калифорнийн Санта Моника хотын Ази хоолны ресторан шарсан хүрэлзгэнэ, шоргоолж, хилэнцэт хорхой, торгоны хүр хорхойн авгалдай, ямаан хорхой зэрэг шавьжаар амьтат хоол хийж үйлчлүүлэгчдээ дайлах болжээ. Рестораны тогооч таны өмнө маш амттай шарсан шоргоолжны махыг төмсний хучмалд ороож таваглах юм. Царцааг төмстэй цуг шарж болгосон хоолыг амтлан идэж сурсан хүмүүс дараа нь хилэнцэт хорхойгоор хийсэн зоогийг зоригтой иддэг болдог гэнэ. Шавьжаар хооллох нь байгаль орчныг хамгаалах нэг чухал арга зам юм гэж эндхийн ресторанд ирдэг хүмүүс хэлж байна.



