
Өнөө өглөө Японы Канагава мужийн далайд зорчиж явсан усан онгоц Өмнөд Солонгосын ачаа тээврийн завьтай мөргөлдөж, осолджээ. Панамд бүртгэлтэй ачаа тээврийн усан онгоц мөргөлдсөний дараа дотор нь сууж явсан 9 хүн алга болсон байна. Усан онгоцонд зорчиж явсан Хятадын 20 иргэний 11-ийнх нь амийг аварч чаджээ. Аврагчид алга болсон хүмүүсийг олохоор усан дунд хайсаар байгаа аж. Синьхуа агентлагийн мэдээлсэнээр алга болсон хүмүүсийн нэгнийх нь цогцсыг олсон гэнэ. Харин Өмнөд Солонгосын завинд сууж явсан 14 хүн гэмтэж бэртээгүй байна.