Бостонд төвтэй нэгэн компани 12-18 хүний суудалтай, дуунаас хурдан нисдэг хувийн жижиг онгоцыг худалдаанд гаргахаар ажиллаж байна. Энэхүү онгоц нь Лондонгоос Нью-Йорк хүртэлх замыг хэдхэн цагийн дотор туулах чадвартай байх юм. Орчин үеийн технологийн бүтээл нь цонхгүй гэдгээрээ онцлогтой. Цонхгүй онгоц хэт аюултай мэт санагдаж байгаа боловч энэ нь зорчигчдод тав тухтай мэдрэмж төрүүлж, тэнгэрийн уудмыг толидох боломж олгох юм байна. Мөн онгоц хийхэд шаардлагатай байдаг нэмэлт материалуудыг ашиглахаа болих тул зардал хэмнэнэ. Цонхны оронд онгоцны дотор ханануудыг нимгэн дэлгэцээр бүрэх юм. Ингэснээр гаднах орчин чөлөөтэй харагдахаас гадна зорчигчдыг хамгаалах үүрэгтэй гэнэ. Харин нисэгчийн бүхээг цонхтой хэвээр байж, орчноо хянах аж. Гэхдээ онгоцыг бүрэн аюулгүй болгохын тулд цаашид улам боловсронгуй болгох шаардлагатай байгаа юм.








Сэтгэгдэл (1)