
"Apple" компанийн "iTunes" үйлчилгээ нийт дижитал хөгжмийн зах зээлийн 64 хувийг дангаараа бүрдүүлдэг байна. Хэрэглэгчдийн 80 хувь нь дуртай дуу хөгжмөө худалдан авдаг бол дөрөвний нэг нь "iTunes"-ээс татаж авдаг болохыг судалгаагаар нотолжээ. Тэгвэл "AmazonMP3" сайт энэ зах зээлийн 22 хувийг эзэлдэг. "iTunes" үйлчилгээ сүүлийн 10 жилийн дотор улам хөгжиж ирсэн юм. Анхандаа iPod хэрэглэгчид зөвхөн энэхүү үйлчилгээг хөгжмөө тохируулах гэж ашигладаг байсан бол аажмаар хөгжсөөр өнөөгийн амжилтанд хүрчээ. "iTunes"-ээр дамжуулан 25 тэрбум дуу зарсан гэсэн мэдээллийг өгөөд байгаа юм. "iTunes"-ийн амжилт хэрхэн дээшилж байгааг сүүлийн 3 жилийн дотор нийтдээ 15 тэрбум дуу, хөгжим татаж авсанаар нь харж болно. Дэлхий дээр нийтдээ дижитал хөгжмийн зах зээлээс 5,5 тэрбум долларын ашиг ордог гэсэн судалгаа байдаг бөгөөд үүний дийлэнх хувь нь "Apple" компанид хамаарна.