Малайзын эрх баригчид алга болсон онгоцны талаар тодорхой мэдээлэл өгч чадахгүй бол зорчигчдын ар гэрийнхэн өлсгөлөн зарлаж тэмцэнэ гэдгээ мэдэгджээ. Тэд зорчигчдыг бодохоосоо илүүтэй улс төрийн шоу хийж байна хэмээн эрх баригчдыг шүүмжилсэн аж. Онгоцонд суусан 239 зорчигчийн гуравны хоёр нь Хятадын иргэд байгаа юм. Тиймээс ч Хятадын эрх баригчид онгоцны эрэл хайгуулд онцгой анхаарал хандуулж байгаа билээ. Одоогоор 25 орны эрлийн баг онгоцыг хайж байгаа боловч дорвитой мэдээлэл олдоогүй юм. Тиймээс Малайзын эрх баригчид хайгуулын талбайг цөөлж, зорчигчдын төлөө чадах бүхнээ хийнэ гэдгээ мэдэгджээ. Онгоцны хяналтын системийг хэн нэгэн санаатай тасалсан учир барьцаалагдсан байх магадлалтай гэсэн таамаглал зонхилж байна.


Сэтгэгдэл (1)