
Энэ сарын 8-нд Малайзын Куала Лампур хотоос Бээжингийн чиглэлд нисч явсан 239 зорчигчтой онгоц өнөөг хүртэл олдоогүй байна. Онгоц холбоо тасарсанаас хойш 7 цаг нисэх шатахуунтай байсан тул Энэтхэгийн далай хүртэл нисэх магадлалтай гэж тооцон тэнд эрлээ үргэлжлүүлж байсан билээ. Тэгвэл Малайзын агаарын хүчнийхэн онгоцыг Сомали, Тайландын хойд мужуудаар нисч, Мьянмар, Монголын өмнөд хэсгийг чиглэсэн байх магадлалтай гэсэн таамаглал дэвшүүлжээ. Радио долгионы төхөөрөмжөөс мэдээлэл авч чадахгүй байгаа тул ийнхүү хэд хэд оронд дамнуулан хайхаас өөр аргагүй болжээ. Тэр дундаа Сомали, Монголын аль нэгэнд газардсан байх магадлалтай гэнэ. Сомалид иргэний дайны улмаас эмх замбараагүй байдал үүссэн бол харьцангуй тайван Монголд барьцаалагдсан онгоц газардах боломжтой гэж тооцжээ.
Эх сурвалж: http://www.wantchinatimes.com/news-subclass-cnt.aspx?id=20140317000100&cid=1103
Сэтгэгдэл (10)