
В.Путин Крымийн хойгийг өөртөө хүчээр нэгтгэсэний дараа Германы канцлер Ангела Меркель ОХУ их найман орны нэг хэсэг хэвээрээ байгаа гэжээ. Үүнээс өмнө Францын гадаад хэргийн сайд Лоран Фабиус ОХУ-ыг их наймын орнуудын гишүүнчлэлээс хасах хэрэгтэй гэсэн санал гаргасан юм. Лоран Фабиус Португалийн ерөнхий сайд Педро Пассос Коэльотой хамтран хэвлэлийн бага хурал зарлаж, дээрх мэдэгдлийг хийжээ. Украин дахь түрэмгийллийн улмаас ирэх зургадугаар сард болох их наймын орнуудын дээд хэмжээний уулзалтыг хойшлуулах санал гаргасан байна. Ийнхүү Украины асуудлаас болоод ОХУ-ын олон улс дахь байр суурь ганхаж болзошгүй юм. Их наймын орнуудад ОХУ-аас гадна аж үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг АНУ, Канад, Франц, Герман, Итали, Япон, Их Британи улсууд багтдаг.
Сэтгэгдэл (2)