Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Оюутан цэрэг”-ийн эрин үе

2014-3-19
0
ЖИРГЭХ

    indexДайны хүнд жилүүдэд ч, цаг үеийн ороо бусгаа үе, энхийн цагт ч эх орныхоо торгон хил, амар амгалан, аюулгүй байдлын төлөө цохилох зүрхээрээ тангараг өргөж, туурга тусгаар улсынхаа хүү гэдгээ тунхаглах цэрэг эрс Монгол түмний бахархал. Цаг цагийн түүхийн нугачаанд тэдний хийсэн бүтээсэн гавьяа, өнөө хэр хийж хэрэгжүүлж буй олон ажил, түүний үр дүн, биелэлтүүд Монгол Улсын сүр хүч, аюулгүй байдлын илэрхийлэл. Тиймдээ ч монголчууд бид жил жилийн 03 дугаар сарын 18-ныг үе үеийн дайчин эрсээрээ бахдах, бахархах, тэдний хийсэн бүтээснийг олонд таниулах, эргээд ирээдүйд хийх олон ажлыг сурталчлах өдөр болгон тэмдэглэсээр ирлээ. Энэ бол “Монгол цэргийн өдөр”... Харин энэ жилийн тухайд Монгол Улсын цэрэг, батлан хамгаалахын түүхэнд онцлог үйл явдлаар дүүрэн өдөр болох нь ээ. Учир юу вэ гэвэл? Эх орныхоо ирээдүй, хойч үе болсон оюутан залуус цэргийн албанд мордох юм. Тэднийг “Оюутан цэрэг” хэмээн нэрийджээ. Оюутан цэргийн эрин үе ирлээ.           

    Монголчуудын хувьд цэргийн алба хаана гэдэг өндөр нэр төр, алдар гавьяа, тухайн гэр бүлийн удмын бахархал, үлгэр жишээ болдог үнэт үүрэг. Тиймдээ ч энэ үүргийг биечлэн биелүүлэхийн ач тусыг өвөг дээдсээс үлгэрлэн, өвлүүлэн үлдээжээ. Гэтэл 1990-ээд оноос Зэвсэгт хүчнийг цомхотгож, хуулийн дагуу их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн албанаас чөлөөлж байгаагаас иргэн бүр “Монгол Улсын Үндсэн хууль”-аар хүлээсэн “Эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах” үүргээ биелүүлж чадахгүй байна. Үүний уршгаар өнө эртний түүхтэй Монголын батлан хамгаалахын салбарын хөгжил удааширч, зогсонгиших байдалд хүрсэн юм. Харин “Цэнхэр дуулгатан” буюу “Энхийг сахиулагч”-дын эрин үе энэ байдлыг өөрчилж чадлаа. 2002 онд манай улс Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад цэргийн ажиглагчийн багаа илгээснээс хойш өнөөг хүртэл монгол цэрэг дэлхийн олон оронд энхийг сахиулан дайны галыг унтраалцаж явна. Үүний үр дүнд Монгол Улсын Батлан хамгаалах болон Зэвсэгт хүчин эх орондоо төдийгүй дэлхий дахинд алдар нэрээ түгээж, хөгжил дэвшлийн эрин үедээ хөл тавьсан Монголын тэргүүлэгч салбарын нэг боллоо. Дэлхийн халуун цэгүүд болох Сьерра Леон, Чад, Афганистан, Өмнөд Судан, Иракийн эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх цэргийн томоохон ажиллагаануудад одоогийн байдлаар 8000 гаруй залуус оролцсон байна. Одоо ч гэсэн “Цэнхэр дуулгатан”-уудын амжилтын замнал үргэлжилсээр... Гэхдээ тэдний залгамж халааг “Оюутан цэрэг” эрс авахаар өөрсдийн эрин үедээ хөл тавьж буй нь энэ юм. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн тэргүүнээр ажиллах хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацаанд залуу нийгмийнхээ санал хүсэлтээр “Оюутан цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлаа ийнхүү эхлүүлээд байна. Аливаа улс орны Төрийн тэргүүн нийгэмдээ, залуу хойч үедээ зөв үлгэр жишээ болох ёстойн нэгэн дүр зураг бол Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий Командлагч Ц.Элбэгдорж өөрөө юм. Тэрээр айлын 8 хүүгийн отгон нь бөгөөд аавтайгаа нийлээд есүүл цэргийн алба хаажээ. Энэ л залгамж халааг түүний хүү үргэлжлүүлсэн юм. Түүний хүү Э.Эрдэнэ 9 сарын хугацаатайгаар Өмнөд Суданд энхийг сахиулах ажиллагаанд Тагнуулын офицерээр ажиллаж, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн багийн нэгэн гишүүн байлаа. Энэ бол цэргийн албаны ач тусыг өөрийн биеэр үлгэрлэн таниулсан жишээ бол харин энэ цаг үед тэрээр хойч үеийнхээ залуусыг уриалан дуудаж, мөрдөс зүүн, жагсаалд алхан, өөрөө өөрөөрөө бахархах боломжийг олгож байна.

Энэхүү зарлигийг Батлан Хамгаалах Яам, Зэвсэгт Хүчний Жанжин Штаб, Боловсрол Шинжлэх Ухааны Яам хамтран хэрэгжүүлнэ. “Оюутан цэрэг” хөтөлбөрийн талаар тус хөтөлбөрийн зохицуулагч болон Монголын Оюутны холбоо, анхны “Оюутан цэрэг”-ээс тодруулга авсан юм.

Г.МЯГМАРЖАВ: ШУ-ны Доктор, профессор, “Оюутан цэрэг” хөтөлбөрийн Зохицуулагч

- Үүний үр дүн бол, нэгдүгээрт Монгол Улсын иргэн Үндсэн хуулинд заасан үүргээ биелүүлнэ, хоёрдугаарт Монгол Улсын хэмжээний батлан хамгаалах чиглэлээр бэлтгэгдсэн иргэдийн тоо өсч, дайчилгааны нөөц нэмэгдэнэ. Харин хувь хүний хувьд төрийн албан хаагчийн үүрэгт ажилд орох боломж нээгдэж, суралцаж буй хугацаандаа хичээлээ завсардуулалгүй цэргийн алба хаана. Ингэснээр цаг хугацаа хэмнэж, эдийн засгийн хувьд ч ач холбогдолтой юм. Учир нь цэргийн алба хаагаагүй 26 нас хэтэрсэн хүн тодорхой хэмжээний мөнгөн төлбөрийг улсад тушаах ёстой. Харин “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдсанаар цэргийн алба хааснаар тооцогдож, дайчилгааны бэлтгэлд нэгдүгээр зэргийн үүрэгтнээр оролцохоос гадна гадаад дотоодын цэргийн сургуульд сунган суралцах эрхтэй болох юм. Хамгийн гол нь энэхүү хөтөлбөрийн дагуу цэргийн хэрэгт заавал суралцах зарчмыг баримталж, сургалтыг жинхэнэ ёсоор нь явуулна. Энэ дундаа дадлагыг түшиглэнэ. Эхний 2 кредитийг сургууль дээр онолын багшийн удирдлаган доор авах бол зуны амралтын 2 сард цэрэг хүн ямар байх ёстой тэр дүрэм журмаар цэргийн албаа хаана. Эхний ээлжинд нийслэлд байгаа цэргийн ангиудыг хамруулах бол, цаашдаа хөдөө орон нутгийн цэргийн ангиудыг түшиглэн, цар хүрээгээ өргөтгөх юм.

Д.БАТЧУЛУУН:“Монголын Оюутны холбоо”-ны Дэд Ерөнхийлөгч

- Монголын их дээд сургуульд 175.5 мянган оюутан залуус суралцаж буйгаас 89.000 нь эрэгтэй. Тэдгээрийн 2 хүрэхгүй хувь нь цэргийн алба хаасан залуус байгаатай холбоотойгоор, мөн өнөөгийн оюутан залуусын тэсвэр тэвчээр, зан ааш, биеэ авч яваа байдал, ачаалал даах чадвар зэргээс шалтгаалан энэ ажлыг анх санаачлан, Төрийн тэргүүнд албан бичиг хүргүүлж байлаа. Харин түүнээс хойш жилийн хугацаа өнгөрөхөд энэ жил биелэх шатандаа ирж, тун удахгүй үр дүнгээ харах болсондоо баяртай байна. Энэ ажил үнэхээр үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байгаа. Учир нь анх судалгаа шинжилгээний ажил хийж байх үест олон аав, ээж, өвөө, эмээ хүүхдээ бүртгүүлэхээр, олон залуус өөрийнхөө сонирхлоор ирж байсан юм. Энэ бол нийгэмд хүлээлт бий болсныг илтгэж байна. Оюутнуудад энэ бол том боломж ч үүний цаана хариуцлага гэж бий. Хөтөлбөрт хамрагдан, эр цэргийнхээ тангаргыг өргөчихөөд няцсан тохиолдолд тухайн хугацаанд гарсан зардлыг эргүүлж төлөх журам давхар батлагдсан.     

Б.ЦЭРЭНЛХАГВА: ХААИС-ийн Инженерийн сургуулийн III курсын оюутан


- Өөрийгөө ер нь биерхүү болохоор хүндэт харуулын ангид орж болох байх гэж боддог байсан ч сургуульдаа сураад, төгсөхийг чухалчилсан. Харин сайхан боломж тохиож, Монголын анхны оюутан цэрэг боллоо. Ингээд мөрөөдлөө биелүүлж, Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн Хүндэт харуулын тусгай ротод хувиарлагдан ирж, цэргийн амьдралтай 2-хон өдөр ч болов танилцаж, цэрэг хүн шиг амьдарлаа. Их сайхан байлаа. Энэ хөтөлбөр оюутан залуус бидэнд үнэхээр том боломж юм. Оюутан байхдаа энэ хөтөлбөрт хамрагдаад, цэргийн албаа хааж, төгсөхдөө мэргэжлийнхээ дипломтой ч цэргийн үүргээ биелүүлсэн байх болно. Хамгийн гол нь хугацаа алдахгүй юм.    

Эх орон гэдэг
Эгэл жирийн
Эрэлхэг зоригтой
Ээжийн хүүгээс эхтэй

Монгол цэргийн сүр хүчийг эх орондоо төдийгүй дэлхий дахинд гайхуулж яваа цэрэг эрсээрээ бахархахгүй байхын аргагүй. Тэдний зүрхээрээ андгайлах тангаргийн сүр хүч, хийморь золбоо нь үргэлж өөдөө байг ээ!

“ОЮУТАН ЦЭРЭГ” БИ, МОНГОЛ УЛСЫНХАА ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ!!!

0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    9 цаг 12 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    9 цаг 38 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    9 цаг 39 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    10 цаг 42 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    11 цаг 20 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    11 цаг 36 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    11 цаг 57 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    12 цаг 0 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    13 цаг 1 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    13 цаг 11 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    14 цаг 5 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    14 цаг 8 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    14 цаг 25 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    15 цаг 9 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    15 цаг 56 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    16 цаг 11 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    16 цаг 52 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    17 цаг 16 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    17 цаг 19 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    17 цаг 25 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК