
Чечений босогчдын тэргүүн Доку Умаров нас барсан хэмээн Оросын лалын шашинтнуудын оршин суудаг Кавзакын хэвлэлд мэдээлсэн байна. Доку Умаровыг зовж амиа гэж мэдэгдсэн ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй юм. Тэрээр хэдхэн хоногийн өмнө Москвад удаа дараа бөмбөг дэлбэлсэн хэрэгт хариуцлага хүлээнэ гэдгээ мэдэгдэж байв. Умаров нь Оросын хамгийн удаан хугацаанд эрэн сурвалжлагдсан босогчдын нэг аж. Кавзакын босогч тэрээр 2011 онд 36 хүнийг авч одсон тэсрэх бөмбөгний халдлага, 2010 онд Москвагийн метрог дэлбэлж 39 хүн амь үрэгдсэн халдлагуудыг захиалсан хэмээн мэдэгдэж байв. Мөн саяхан болж өнгөрсөн Сочигийн өвлийн олимпийн наадмыг үймүүлэхийг дайчдаасаа шаардсан юм. Сүүлийн үед Оросын Кавказын лалын шашинтнууд халдлага үйлдэх нь ихэссэн билээ.
Сэтгэгдэл (2)