
АНУ-ын мөрдөгчид онлайн ертөнцөд хэдэн зуун хүүхдүүдийг бэлгийн мөлжлжөгт өртүүлж байсан 14 гэмт этгээдийг илрүүлжээ. Гэмт этгээдүүд хүүхдүүдийн нүцгэн зургийг онлайн ертөнцөөр дамжуулан насанд хүрэгчдэд тараадаг байсан аж. Насанд хүрээгүй эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдийн завхайрч буй зургийг олон нийтэд дэлгэж, ашиг олдог байна. Тэд Австрали, Бельги, Их Британи, Канад зэрэг дэлхийн 39 орны 13-15 насны 250 гаруй хүүхдийг гэмт хэрэгт уруу татсан юм. Тэр ч бүү хэл гурван настай хоёр хохирогч байгаа нь нийгмийг эмзэглүүлэх болжээ. 2012 оны зургадугаар сараас 2013 оны зургадугаар сар хүртэл 27 мянган гишүүнтэй вэб сайт үүсгэж, 2000 гаруй хүүхдийн бичлэгийг олон нийтэд дэлгэсэн байна. Мөн хуурамч хэрэглэгчийн нэр үүсгэн хэрэглэгчдийг уруу татдаг байсан нь тогтоогджээ.