
Чөлөөт бөхийн дэлхийн цомын тэмцээнд манай улсын баг Энэтхэгийн шигшээг ялж тавдугаар байранд оржээ. Манай улс 2002 оноос хойш анх удаагаа чөлөөт бөхийн дэлхийн тэмцээнд эхний тавд орж байгаа нь энэ ажээ. 2002 онд Монголын чөлөөт бөхийн тамирчид АНУ-ын Вашингтон хотноо болсон Дэлхийн цомын тэмцээнд тавдугаар байрт шалгарсан түүхтэй. Харин энэ удаа шилдэг 10 багт шалгарч АНУ-ын Лос-Анжелос хотод болсон Дэлхийн цомын АШТ-ий “Б” хэсэгт орсон манай баг эхний тойрогт Японы багийг 4:4 онооны харьцаагаар ялж ОХУ-ын багт мөн 4:4 онооны харьцаатай ч чанараар хожигдсон. Харин Гүржийн багийг 5:3 онооны харьцаагаар ялсан билээ. Дэлхийн цомын аваргын төлөө ОХУ-ын баг Ираны багтай хүч үзэж Ираны баг ялж 2014 оны дэлхийн цомын эзнээр тодорлоо.