
Хятадын боловсролын яамнаас сургуулийн хүүхдүүдэд зөвшөөрөлгүй эмчилгээ хийсэн эсэхийг улс орон даяар мөрдөн шалгаж эхэлжээ. Саяхан Хятадын эцэг эхчүүд шувууны ханиаднаас сэргийлэх үйлчилгээтэй эмийг цэцэрлэгийн хүүхдүүдэд өгсөн хэмээн эсэргүүцсэн байна. Уг эмийг хэрэглэсний дараа хүүдүүдийн гэдэс өвдөж, гаж нөлөө үүссэн хэмээн эсэргүүцжээ. Тиймээс Хятадын эрх баригчид эм хүүхдүүдийн эрүүл мэндэд харшилсан эсэхийг шалгахаар болжээ. Шалгалтын явцад Хятадын хойд хэсэгт орших Жилин мужийн сурагчдад өгсөн болохыг тогтоогоод байна.