
Малайзын онгоцонд сууж явсан зорчигчид гар утсаараа нэг ч удаа холбоо бариагүй вэ? гэсэн асуулт дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. 2011 оны есдүгээр сарын 11-нд Америкийн онгоцыг барьцаалахад зорчигчид ар гэрийнхэнтэйгээ утсаар холбогдож сүүлчийн үгээ дамжуулсан гэдэг. Хэрэв 370 дугаар нислэгээр агаарт гарсан Малайзын онгоцны зорчигчид нэг удаа холбоо барьсан бол явсан замыг нь тогтоох боломжтой байв. Харилцаа холбооны мэргэжилтнүүдийн хэлсэнээр онгоц өндөрт ниссэн учраас хангалттай сүлжээ орж ирэх боломжтой гэнэ. Ялангуяа бизнес ангиллын суудал нь харилцаа холбооны хэрэгслээр бүрэн тоноглогдсон байжээ. Тиймээс онгоцонд барьцаалагч этгээдүүд сууж, зорчигчдыг сүрдүүлсэн байх магадлалтай юм.