Тасалгаанд элдэв янзын шавьж үржин, хүүхдүүдийг унтуулахгүй зовоодог шүү дээ. Тэгвэл “Barrett Pharmacy” компани хүүхдүүдийн орон дээрх шавьжнуудыг устгадаг жижиг савлагаатай дусаалгыг зохион бүтээжээ. Энэхүү дусаалгыг нийт 120 удаа цацах боломжтой бөгөөд шавьжнуудыг ор мөргүй устгаж, хүүхдүүдийг тайван унтуулах юм. Уг дусаалгыг гурван өдөр цацуулсан 6 настай охин амар тайван унтах болжээ.



