Ор сураггүй алга болсон Малайзын онгоц Мальдивын арлыг чиглэсэн хэмээн “Telegraph” мэдээлжээ. Уг бяцхан арлын оршин суугчид цагаан өнгөтэй, улаан судалтай онгоц харсан нь Малайзынх мөн гэдгийг гэрчилж байгаа юм. Урьд өмнө нь арал дээр онгоц тийм удаан нисч байхыг хараагүй хэмээн нутгийн оршин суугчид нотлов. Тиймээс зарим хүмүүс гэнэт чанга дуу гармагц гэрээсээ гарч ирэн сонссон байна. Куала Лампур хотоос гарсанаас хойш 7 цаг тасралтгүй ниссэн тул Мальдивт хүрч очсон байх магадлалтай гэнэ. Хэрэв онгоц Мальдивт хүрсэнийг нотолвол бол эрлийн чиглэлийг өөрчлөх болох нь ээ.






Сэтгэгдэл (2)