
“Microsoft” компани инновацийн төвөө Хятадын өмнөд хэсэгт орших Хайнан мужид нээхээр барилгын ажлаа эхэлжээ. Энэ талаар Синьхуа агентлагаас мэдээлсэн байна. “Рэдмон” компани Хайнан мужид энэ барилгыг барих зөвшөөрлийг авчээ. “Microsoft” компанийн технологийн дэвшилтэт бүтээгдэхүүнүүд эндээс үйлдвэрлэгдэж гарах юм. Энэхүү салбар нээгдсэнээр Хайнан олон улсын жуулчлалын тэргүүлэх төв болно гэдэгт найдаж байгаа гэж ярьсан байна. “Microsoft” компани мөн программ хангамжийн туршилт судалгааг энд хийх юм байна.
Сэтгэгдэл (1)