
Сирийн химийн зэвсгийн 45 хувийг устгаад байгаа талаар уг ажиллагааг гүйцэтгэгч мэргэжилтнүүд онцолжээ. Химийн зэвсгүүдийг ачааны тэргэнд овоолж, Латакиягийн боомтонд хүргэсэн байна. НҮБ-ын аюулгүйн зөвлөл 2013 оны есдүгээр сарын 27-нд Сирид болсон химийн зэвсгийн дайралтын дараагаар уг аюултай хэрэгслийг устгах хэрэгтэй гэдэгт санал нэгдсэн юм. Энэхүү шийдвэрийн дагуу “Химийн зэвсгийг хориглох байгууллага” Сири дэхь химийн зэвсгийг илрүүлж, устгах ажиллагааг зохион байгуулж байна. Уг байгууллага өнгөрсөн оны 10-р сард найдвартай агуулахад хадгалах нь хамгийн тохиромжтой арга хэмээн мэдэгдсэн. Гэвч Дамаск хот дахь барууныхны гар хөл болсон дайчид химийн зэвсгийг нууцаар тээвэрлэн, материалуудыг нь хадгалж байна хэмээн Сирийн Засгийн газар шүүмжилж байв.