Өчигдөр Египетийн Каир хотод цэргийн сургуулийн оюутнууд цагдаа нартай мөргөлджээ. Хуучин ерөнхийлөгч Мохаммед Мурсийг дэмжигч оюутнууд болон цагдаа нарын зэвсэгт мөргөлдөөн өсвөр насны хүүгийн үхлээр дууслаа хэмээн Синьхуа агентлаг мэдээлэв. Египетийн Каир хотод өнгөрсөн оны наймдугаар сард Мурсийг дэмжигчид тэмцэл өрнүүлж, бослогыг хүчээр дарсаны улмаас 800 гаруй хүн амиа алдсан юм.













