
Австралийн хайгуулчид Энэтхэгийн далайгаас хоёр объект илрүүлсэн нь алга болсон Малайзын онгоц байж болзошгүй гэнэ. Эрлийн багийхны хиймэл дагуулаар авсан зураг онгоцтой тун төстэй ажээ. Өмнө нь Хятадын эрлийн багийнхан хиймэл дагуулаар авсан зураг онгоцных гэж мэдэгдэж байсан ч худал болох нь батлагдсан юм. Тиймээс Малайзын тусгай албаныхан Австралийн хиймэл дагуулын зурагны дагуу эрлийн ажиллагааг үргэлжлүүлэхээр болжээ. Зураг дээрх объектыг олоход цаг хугацаа зарцуулна гэж үзэж байна. Алга болоод 12 хонож байгаа онгоцны мэдээллийн санг хэн нэгэн хүн санаатай устгасан гэсэн таамаглалыг шинжээчид дэвшүүлсэн юм.