Скот Янг бол амь эрссэн адал явдал хайгч юм. Тэрээр дэлхийн хамгийн өндөр барилгуудын орой дээр гарч, хоёр хөлөө дээш өргөн гаран дээрээ тогтдог байна. Скот 40 давхар барилгын орой дээр хоёр гараараа тогтож чаджээ. Ингэхдээ ямар ч хамгаалалтын хэрэгсэл авч явддаггүй, зөвхөн хөлөндөө камер уяж, доошоо тонгойхдоо бичлэг хийдэг байна. 15 настайгаасаа эхлэн энэ аюултай үзүүлбэрийг хийх болсон тэрээр Энэтхэг, Хятад, Англиар аялаад амжжээ. Скотын ээж Саманда хүүгийнхээ аюулгүй байдалд хамгийн их санаа зовж, энэхүү аяллаа зогсоохыг шаардсан гэдэг. Скот ээждээ аяллаа зогсооно гэж амласан ч одоог хүртэл тэгж чадаагүй байна.







