“Leatherback” нэртэй нэгэн зүйлийн яст мэлхий нь манай дэлхийн хамгийн аюултай амьтдын нэг юм. Энэ амьтны шүд нь үлгэрт гардаг мангасынхтай адил хөрөөний ир шиг ажээ. Хэвлээр явагч амьтдын дунд томоороо гуравдугаарт ордог бөгөөд дэлхийн хамгийн том яст мэлхий юм байна. Ийм аварга биетэй байдаг нь маш олон загасаар хооллодогтой нь холбоотой. Нэг дор 16 мянган калори хоол хүнс хэрэглэдэг яст мэлхий нь энгийн амьтдаас долоо дахин их иддэг юм. Ийм их хоолоо цуглуулахын тулд жилд 10 мянган бээр газар аялдаг нь хачирхалтай.







