Лос Анжелес хотын иргэн 28 настай Сидней Смид бүсгүй өөрийн сонирхлоороо анааш шиг хүзүүтэй болохыг хүсчээ. Хүзүүгээ хүссэн хэмжээнд урт болгохын тулд 11 давхар төмөр гинж зүүсээр байгаад одоо 22 см болгож чадсан гэнэ. Дунд сургуульд байхаасаа ийм болохыг мөрөөддөг байсан Смид бүсгүй унтахдаа хүзүүндээ давуу ороодог байжээ. Эцэг эх нь түүний энэ үйлдлийг тэнэг хэмээн зэмлэж байсан ч эцэст нь өөрийнхөө хүслийг биелүүлсэн юм. Зуны цагт хүзүү нь хөлөрч, эвгүй үнэр гардаг байсан ч хэзээ ч тайлахыг хүсээгүй хэмээн Смид ярьж байна. Тайланд, Бирмийн Каяан Лахви омгийнхон охидыг урт хүзүүтэй болгохын тулд бага наснаас нь төмөр гинж зүүлгэдэг харгис уламжлал бий. Энэ уламжлал эмэгтэйчүүдийн эрхийг хамгийн ихээр зөрчиж байна хэмээн хүний эрхийг хамгаалагчид буруушаадаг юм.





