Нью-Йорк хотын оршин суугч Элизабет, Саймон Грант нар Голландаас долоон жилийн өмнө тэмээ худалдан авч, хүүдээ төрсөн өдрөөр нь бэлэглэсэн байна. Жеффри нэртэй уг тэмээ жуулчдын нүдийг баясгадаг тэжээвэр амьтан юм. Ноён Грант “Би тэмээ шар айрганд дуртай гэж уншиж байсан учраас эндхийн жижиг мухлагт аваачиж, уулгасан юм” хэмээн ярьжээ. Хасах 25 градусын хүйтэнд амьдрах чадвартай уг тэмээ өдөрт нэг литр шар айраг ууж хэвшсэн гэнэ.

