
Хятадын цэцэрлэгүүдэд шувууны томуунаас сэргийлэх нэрийдлээр эцэг, эхчүүдийн зөвшөөрөлгүй эм өгсөн нь шуугиан тариад байна. Өнгөрсөн долоо хоногт Сиань хотод учир битүүлэг энэ эмийг хэрэглэсэн хүүхдүүдийн гэдэс нь өвдөж, толгой эргэж, хөл нь хавдсан. Үүний улмаас эцэг эхчүүд эсэргүүцэн жагссан юм. Уг хэргээс үүдээд Хятадын боловсролын яам бүх сургууль, цэцэрлэгүүдийг шалгаж эхлээд байгаа билээ. Одоогоор уг эмийг хэрэглэсэн 2000 орчим хүүхэд байгааг тогтоожээ. Хятадын бага боловсролын байгууллагууд ийнхүү хүүхдийн эрүүл мэндэд ноцтой аюултай бэлдмэл өгсөн хэрэгт буруутгагдаж магадгүй болжээ.