
Энэтхэгийн Мумбай хотод фото сэтгүүлч бүсгүйг хөнөөсөн хэрэгт дөрвөн хүнийг сэжиглэн баривчилжээ. Сэжигтнүүд тодорхой эрхэлсэн ажилгүй, борчуудын хороололд амьдардаг хүмүүс юм байна. Өнгөрсөн наймдугаар сард ажил үүргээ гүйцэтгэж явсан сэтгүүлч бүсгүйг бүлэглэн хүчирхийлж, ноцтой гэмтээсэн юм. Уг хэрэг Энэтхэгийн иргэдийг эмзэглүүлж, харгис этгээдүүдийг баривчлахыг шаардсан жагсаал Нью-Дели хотод өрнөж байв.