
Австралийн хайгуулчдын хиймэл дагуулаар авсан зураг алга болсон Малайзын онгоцныхтой тун төстэй байгаа учир Энэтхэгийн далайн ёроолыг нэгжих ажиллагаа явагдаж байна. Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт онгоц 2-3 цаг ниссэн байх магадлалтай гэж тооцоолжээ. Австраличууд Норвеги улсаас усан онгоц аван Америк, Канадын мэргэжилтнүүдтэй хамтран хайгуулаа үргэлжүүлж байна. Үзэгдэх орчин тааруу байгаа тул гэрэл тусгагч, дуран зэргийг ашиглаж байгаа ажээ. Энэ хооронд Хятадын иргэд онгоцны зорчигчид эсэн мэнд олдоно гэдэгт итгэсэн хэвээр, сайн мэдэхээ ирэхийг тэсэн ядан хүлээж байна. Малайзын эрх баригчид Австралийн хиймэл дагуулын зураг алдаа гаргаагүй хэмээн найдаж байгаа юм.