
Хятадын тэрс үзэлтэн, зураач Ай Вэй Бээжин хотын төв талбайд чармай нүцгэн явж эсэргүүцлээ илэрхийлжээ. Тэрээр өөрийн уран бүтээлээрээ Хятадын Засгийн газрыг шүүмжилсэний хариуд хоригдож байсан юм. 2011 онд татвараас зугтаасан хэргээр түүнийг 80 хоног баривчилж байв. Бээжингийн олимпийн “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэнгийн архитектороор ажиллаж байсан Ай Вэйгийн хувийн блогийг Хятадын эрх баригчид байнга тагнаж чагнадаг ажээ. Ай Вэй нь дэлхийн урлагийн салбарын нөлөө бүхий эрхмүүдийн нэгт зүй ёсоор тооцогддог.



