
Монгол банк Хятадын төв банктай валют солилцоогоо ойрын гурван жилд хоёр дахин нэмэгдүүлж, 20 тэрбум юаньд хүргэхээр төлөвлөж байна. Энэ нь гадаад валют солилцооны зах зээл дэхь найдвартай байдлаа хангах, үнийг тогтвортой байлгахад чиглэгдэнэ гэж Монгол банкны тэргүүлэх эдийн засагч С.Болд мэдэгджээ. Экспортын гол нэрийн бүтээгдэхүүнүүд болох алт, зэсийн үнэ ханш буурахтай зэрэгцэн үндэсний валютын нөөц буурсан байна. Энэ оны нэгдүгээр сарын байдлаар валютын нөөц 2,44 тэрбум доллар байгаа нь нэг жилийн өмнөхөөс 40 хувиар буурсан үзүүлэлт юм. Монгол төгрөгний доллартай харьцах ханш сүүлийн 12 сарын байдлаар 20 хувь буураад байгааг “Bloomberg” онцолжээ. Тиймээс макро эдийн засгийн түвшинд үүсээд байгаа тогтворгүй байдлыг зогсоохын тулд Хятадын валютын нөөцийг нэмэгдүүлэх шаардлага байгаа гэнэ.
Сэтгэгдэл (3)