
“Удар” нам ирэх долоо хоногт Украины ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ зарлахаар болжээ. Тус намын дарга Виталий Кличког Украины ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлал өндөртэй хүн гэж ажиглагчид үзэж байна. Украины сөрөг хүчний удирдагч Кличко Виктор Януковичийг огцруулахын төлөө тэмцлийг манлайлж явсан хүмүүсийн нэг юм. Тэрээр “Украиныг Европын орчин үеийн улс болгох хэрэгтэй. Үүний төлөө л хүмүүс жагсаж, эсэргүүцэж байсан” хэмээн Кличко ярьжээ. “Удар” нам тун удахгүй хурлаа хийж, мөрийн хөтөлбөрөө боловсруулах юм байна.