
АНУ-ын Засгийн газар интернэтийг тагнаж чагнаж байгаа нь ардчилалд учирч буй хамгийн том заналхийлэл хэмээн “Google” компанийн тэргүүн Ларри Пейж мэдэгдлээ. Интернэт ашигладаг хүмүүсийг Засгийн газраас хамгаалах хэрэгтэй болвол ардчилсан нийгэмд амьдрах боломжгүй хэмээн тэрээр ярьсан байна. АНУ-ын засаг захиргаа террорист халдлагаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэгчдийн мэдээллийг тагнадаг хэмээн тайлбарласан ч Фэйсбүүк, Твиттер зэрэг олон нийтийн сайтад хэрэглэгчийн нууц үгээр зөвшөөрөлгүй нэвтэрдэг нь нотлогдсон билээ.