
Хүний хамар хамгийн багадаа нэг триллион үнэрийг ялгах чадвартай байдгийг Рокфеллерийн их сургуулийн судлаачид тогтоожээ. Өмнө нь хүн хагас сая дуу чимээ болон 10 мянга гаруй үнэрийг ялгадаг гэж үзэж байсан юм. Тэгвэл бидний төсөөлж байснаас хамаагүй их буюу нэг триллион төрлийн үнэр байдаг болохыг профессор Лесли Вошалл онцолжээ. Бидний мэддэг үнэрүүд янз бүрийн молекулуудтай холилдон байнга өөрчлөгдөж байдаг гэнэ. Жишээлбэл, сарнай цэцэг гэхэд 275 төрлийн үнэр ялгаруулдаг хэдий ч зөвхөн нэг хувь нь зонхилдог тул бид зөвхөн тэр үнэрээр нь таньдаг. Судлаачид үнэрийг өөрчилдөг 128 төрлийн молекул оршин тогтнож буйг илрүүлжээ. Хүмүүсийн үнэр мэдрэх чадварыг шалгахын тулд 26 сайн дурын хүнийг оролцуулан судлахад нэгэн сонирхолтой зүйл ажиглагдсан байна. Оролцогч бүр хэний ч мэдэхгүй шинэ үнэрийг илрүүлсээр нийтдээ 264 төрлийг гаргаж иржээ.