
БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Си Жинпиний гурван орлогчийн нэг болох Сюй Цайхоуг баривчилжээ. Цайхоуг гуравдугаар сарын 15-нд баривчлан хорьсон байна. Түүний хамт генералын эхнэр, охин болон хувийн нарийн бичгийн даргыг нь ч баривчлан саатуулжээ. Цайоуг өнгөрсөн онд бүх насаараа хорих ял авсан Бо Силайн хамсаатан ба албан тушаалын наймаа хийдэг байсан хэмээн буруутгаж байгаа ажээ. Өдгөө 71 настай генералын бие тун тааруу байгаа тул эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ. Дашрамд сонирхуулахад, Цайхоу нь 2012 онд манай улсад айлчилж, ерөнхийлөгчид бараалхаж байсан юм. 2013 онд Хятадын шүүх авлигатай холбоотой 31 мянган хэрэгт ял оноожээ.
Сэтгэгдэл (1)