Хятадад 84 сая төгрөгийн үнэтэй “BMW” автомашин хожих уралдаан зохион байгуулж, ялагчаар нь У Декю гэдэг залуу тодорчээ. Хамгийн хүнд хэцүү даалгавраар сорьдог уг тэмцээн олон хүний сонирхлыг татаж чаддаг. Энэ жилийн тэмцээнд 20 хүн оролцсон байна. Оролцогчид машины хамар дээр баруун гараа тавиад, зүү хөлөө өргөн тойрч алхах ёстой. Тэмцээний явцад оролцогчдын хөл өвдөж, бахардан унажээ. Ингээд 7 цаг 26 минут тэсвэртэй зогсож чадсан У Декю ялагчаар тодорч, машины эзэн болжээ. Гэхдээ түүний гаргасан тэвчээр нь Геннисийн дээд амжилтын дэргэд юу ч биш гэнэ. Суреш Йоахим гэдэг хүн 76 цаг 40 минутын турш нэг хөл дээрээ зогсож чадсан байдаг ажээ.







