Хятадад Ван Жау хэмээх жирэмсэн бүсгүй нөхөр Маотайгаа мотоциклтой явж байгаад ачааны машинд мөргүүлэн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. 40 настай Ван Жау бүсгүй гэнэт өвдөж, төрөх болсон тул түргэн дуудахаасаа илүүтэй мотоциклтой явбал эмнэлэгт хурдан хүргэгдэнэ гэж санажээ. Гэвч нөхөр нь тархиндаа хүнд гэмтэл авч, эхнэр нь хэвлийн тус газраа мөргүүлж газар дээрээ нас барсан байна. Ослын газраас шидэгдсэн бүсгүйн хэвлийгээс хүүхэд нь гарч, гурван метр гаруй шидэгдсэн байхад нь түргэн тусламж ирж аварчээ. Хүү 4,2 кг жинтэй, эрүүл болохыг мэдсэн эмч нарын нүд орой дээрээ гарах дөхсөн гэнэ. Ослын үеэр хөхрөлтөөс өөр сорвигүй төрсөн азтай хүүд Шиа Жао гэдэг нэр өгсөн байна. Энэхүү гайхалтай явдал Хятадын хэвлэл мэдээллийн тэргүүн хуудсанд бичигдсэнээр сайхан сэтгэлт хүмүүс хүүг өнчин хүүхэд асрах газарт хүргэж өгчээ. Цагдаа нар осол гаргасан ачааны машины жолоочийг шалгаж байна.








Сэтгэгдэл (1)