Венесуэлд өнгөрсөн сард эхэлсэн цагдаа нар болон босогчдын хоорондох мөргөлдөөний улмаас 31 хүн амиа алдаж, 461 хүн шархаджээ. Мөн 1,854 хүн баривчлагдаад буй талаар дотоод хэргийн сайд Мигель Родригес Торрес мэдэгдсэн байна. Ерөнхий Николас Мадурог бараа, бүтээгдэхүүний үнэ өсч, гэмт хэргийн гаралт ихсэхэд нөлөөлсөн хэмээн буруутгаж эхэлсэн жагсаал хүчирхийлэл болон хувирсан юм. Үүнд Засгийн газар буруутай хэмээн сөрөг хүчний удирдагч Энрике Каприлес мэдэгдэж байна.






















Сэтгэгдэл (1)