Гудамжинд шорлог зардаг Хятадын иргэн Манчуан Туаныг Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унтай адилхан гэж нэг бус хүн хэлж байжээ. Дэлхийн хамгийн харгис удирдагч энгийн нэгэн худалдаачин хоёр үнэхээр тун төстэй царайтай юм. Манчуан Ким Чен Унтай улам адилхан болох гэж хувцаслалт, үсний засалтыг нь хүртэл дуурайх болжээ. Ингэснээр шорлог нь гүйлгээ ихтэй болжээ. Бизнес нь ашиг орлоготой болсон тэрээр одоо өөр тогоочоор хоолоо хийлгүүлж, өөрөө Ким шиг тамхи зуун зогсдог байна. Хэрэв Ким Чен Унтай адилхан биш байсан бол хоол нь зарагдахгүй байсан билээ.








Сэтгэгдэл (1)