
Америкийн хотуудад героиныг хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүсийн тоо хэрээс хэтэрч, нас баралтад шууд нөлөөлөх болжээ. Ялангуяа Чикаго хотод хямд үнэтэй, цэвэр героин хэт элбэг байдаг. Уутанд савласан героиныг тус бүрийг нь 10 доллараар зарах бөгөөд хотын баруун захад ил задгай худалдаалах явдал газар авчээ. Хар тамхинд донтсон хагас сая гаруй хүн байгаа гэсэн судалгаа бий бөгөөд залуус булчиндаа тарьж, мансуурдаг байна. Тус хотод Мексикээс хар тамхи наймаалагчид олширсон нь хэрэглээ өсөхөд нөлөөлж байна. Жил бүр 12-17 насны 31 мянган Америк хүүхэд героин хэрэглэгч болдог ажээ.
Сэтгэгдэл (2)