Малайзаас Бээжингийн чиглэлд нисч явсан 239 зорчигчтой Боинг онгоц алга болсоноос хойш хайгууллын ажиллагааг гурав дахь долоо хоногтоо үргэлжилж байна. Гурван өдрийн өмнө Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт онгоц осолдсон байх магадлалтай гэсэн дүгнэлтэнд хүрч, тэнд эрлээ үргэлжлүүлсэн юм. Гэвч өнөөг хүртэл юу ч олж чадаагүй байна. Энэтхэгийн далайд онгоц сүйрсэн гэж албаныхан үзэж байсан хэдий ч ямар нэгэн ул мөр олдоогүй тул онгоц хаа нэгтээ газардаж, зорчигчид нь амьд байгаа гэсэн ар гэрийнхний найдлага дахин сэргэжээ.






Сэтгэгдэл (1)