Малайзын Куала Лампур хотоос энэ сарын 8-нд хөөрсөн онгоц нэг цаг 10 минут болоод ор сураггүй болоод байгаа билээ. Хамгийн сүүлд холбоо тогтооход Хятадын өмнөд тэнгис дээгүүр нисч явсан онгоцны нисэгчдийн 54 минутын харилцан яриа ил болжээ. Онгоцны туслах нисэгч, 27 настай Фарик Абдул Хамид "Бүх зүйл хэвийн, сайхан амраарай" гэж хэлээд холбоо тасарсан юм. Дээрх 54 минутын харилцан ярианаас үзэхэд ямар нэгэн эвдрэл гарсан эсвэл хүн барьцаалсан гэсэн сэжигтэй зүйл илрээгүй нь сонирхол татаж байна. Гэхдээ 150 метрийн өндөрт нисч явна гэдгийг 6 минутын дараа дахин давтаж хэлсэн ажээ. Онгоцны харилцаа холбоо гэнэт тасарч чиглэлээ баруун тийш өөрчилсөн нь осол биш гэсэн таамаглал төрүүлж байгаа гэнэ. Гэсэн хэдий ч энэ таамаглал батлагдаагүй байгаа билээ. Австралийн хиймэл дагуулаар авсан зурагны мөрөөр Энэтхэгийн далайн ёроолд нэгжлэг явуулсан ч онгоцны ямар ч ул олдоогүй юм.
