Хятадын удирдагч Ши Жин Пин өнөөдөр Нидерланд улсад албан ёсны айлчлал хийж байна. Үүний дараа Франц, Герман, Бельгид айлчилж Европын холбооны удирдагчидтай уулзах юм. Тэрээр Хятадын төрийн эрхийг барьснаас хойш анх удаагаа Европ тивд айлчилж байна. Энэ айлчлалын зорилго нь худалдаа, эдийн засгийн салбарт хамтран ажиллах боловч ОХУ Украины Крымийг эзлэн авсаны дараа Барууны удирдагчид Ши Жин Пинээс дэмжлэг хүсч магадгүй гэж хэвлэлүүдэд онцолжээ. Хятад улс Оросын гадаад бодлогыг дэмждэг хэдий ч Украины Крымийг өөртөө нэгтгэсэн асуудлаар дундыг баримталсан хэвээр байгаа юм. Украины асуудалд дэмжлэг хүсч буйн илэрхийлэл болгож Америкийн тэргүүн хатагтай Мишель Обама Хятадад айлчилсан билээ. Тэргүүн хатагтай Хятадтай боловсролын салбар дахь харилцаагаа гүнзгийрүүлнэ гэж мэдэгдсэн юм.

