2009 онд Бразилийн Рио Де Жанеро хотоос Парис руу 447 дугаар нислэгээр гарсан Францын онгоц осолдож байв. Онгоцны хэлтэрхий Атлантын далайн усан дээгүүр хөвж явахыг таван өдрийн дараа олсон гэдэг. Гэхдээ онгоцны хар хайрцаг, нисэгчийн бүхээгний харилцан ярианы бичлэг олдсон учир ийм хурдан олсон байна. Францын багийнхан Америкийн статистикчидтай холбоо тогтоож, өмнө нь алга болж байсан онгоцнуудын мэдээллийн санг харьцуулан уг онгоцыг осолдсон болохыг тогтоож чадсан юм. Ингээд онгоцны бүх мэдээллийг харьцуулан байж болох газруудаар хайж байсан гэдэг. Эцэст нь онгоц сүүлд холбоо барьсан газраасаа 64 километрийн зайтай осолдсоныг магадлалын онолоор илрүүлжээ. Үүнтэй адил Малайзын онгоцны талаарх янз бүрийн таамаглал байгаа ч далайн ёроолд занганд орсон бол хэзээ ч олдохгүй гэсэн таагүй мэдээллийг зарим шинжээчид хийж байна.


