
Туркийн зэвсэгт хүчин ямар ч сануулга өгөлгүйгээр Сирийн цэргийн онгоцыг харважээ. Туркийн ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган Сирийн түрэмгий үйлдлийн эсрэг хатуу арга хэмжээ авч буйг анхааруулсан байна. Гэвч Сирийн эрх баригчид өөрсдийн нутаг дэвсгэр дээр түрэмгийлэл үйлдсэн нь ичгүүр, сонжуургүй явдал гэж үзжээ. Тэр тусмаа Сирийн Засгийн газар, босогчид хяналтаа тогтоохын төлөө тэмцэлдэж буй хилийн зурваст болсон нь санамсаргүй явдал биш гэжээ. Турк, Сирийн хилийн бүс нь 800 км үргэлжилдэг байна. 2011 оны 10-р сард эхэлсэн Сирийн иргэний дайн хүрээгээ тэлж, Туркийн нутаг дэвсгэрийн ойролцоо босогчдын тэмцэл өрнөх болсон юм. 2012 онд Сиричүүд Туркийн онгоцыг харвасны дараа Туркийн зэвсэгт хүчин их буугаар гал нээж байв. Өнгөрсөн есдүгээр сард хилийн ойролцоо байсан Сирийн нисдэг тэргийг буудсанаа Туркчууд хүлээн зөвшөөрсөн юм. Ийнхүү Сирийн иргэний дайн хөрш зэргэлдээ Турк улсын аюулгүй байдалд заналхийлжээ.